Британи эр Саймон Берри Гиннест нэгэн өвөрмөц төрөл нэмжээ. Тэрбээр 70 метр өндрөөс үсэрч, аягатай цайнд жигнэмэг дүрж идсэн байна. Ингэж ундалж байсан хүн байхгүй аж. Мэдээж, тэрбээр хөлөндөө бэхэлгээ хийсэн бөгөөд хамгийн гол нь үсрээд аягатай цайндаа хүрэх нь чухал байсан гэж ярьжээ.