Дэлхийн Миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй оролцогч А.Баярцэцэгт Уолт Диснейн Сан Франциско дахь агентлагаас Диснейн шинээр хийж буй Мулан уран сайхны кинонд шалгуулахаар портфолиогоо явуулна уу гэсэн захиа өнөөдөр иржээ.
Энэ талаар авъяаслаг бүсгүй маань ийнхүү сэтгэгдлээ илэрхийлжээ.
Ямар гайхалтай өдөр вэ? Сан Франциско дахь агентлагаасаа Диснейн шинээр хийж буй Мулан уран сайхны кинонд шалгуулахаар портфолиогоо явуул гэсэн захиа ирлээ. Таны анзаарснаар киноны эсрэг дүрийн эзэд Хүннүчүүд буюу Монголчууд байдаг. Ирэх жилд ямар гайхалтай зүйлс хүлээж байгааг хэн мэдэх билээ? гэсэн байна.