Англид эдийн засгийн хямралаас болж 250 мянган хүн энэ зул сарын баяраар орох оронгүй байгаа талаар албаныхан мэдээлжээ. Тэд үүнийг мэдээллэхээс өмнө тус улсын Бирмингем хотод энэ жилийн хамгийн хүйтэн өдрөөр орон гэргүй хүн нас барсан юм. Сүүлийн 30 гаруй жил орон гэргүй, очих хаяггүй явсан эр өнгөрсөн лхагва гаригийн 11.30 цагийн орчимд нас барсан байдалтай олдсон байна.
Лондон хотод орон гэргүй хүмүүсийн тоо улсдаа өндөрт тооцогдож байна. Лондоны төвд амьдардаг 25 иргэн тутмын нэг нь орон гэргүй аж.
Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаад албаны хүмүүс их санаа зовж буй. Тус улсад үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийг тухтай байранд орох боломжийг хааж байна гэж үздэг.
Засгийн газраас жил бүр орон гэргүй хүмүүст зориулсан олон төсөв санаачилж, зохион байгуулдаг ч үр дүнд хүрэхгүй байгааг албаныхан онцолжээ.