Францын нэрт телевизийн хөтлөгч Фредерик Лопес тэргүүтэй хэсэг уран бүтээлчид Монголд ирж, манай улсын малчин иргэдийн талаар баримтат кино хийсэн юм. Тэд энэ киногоо өнгөрсөн сарын сүүлчээр буюу 29-нд тус улсын "France 2" сувгаар олон нийтэд цацагджээ.
Францын газар нутгаас гурав дахин том хэдий ч цөөн хүн амтай, манай орон францчуудын хувьд тун ч сонин сэдэв байсан бололтой. Түүнчлэн энэ баримтат кинонд Францын эмэгтэй жүжигчин Меланиа Доути тоглосон юм.
Тэд -30 хэмийн хүйтэнд говьд амьдардаг иргэн н.Нямсүрэнгийнд зочилсон юм. Нямсүрэн эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг жирийн нэгэн малчин аж.