Францын Парис хотод "Victoria Secret"-ийн сахиусан тэнгэрүүд чууллаа. Энэ удаагийн шоунд олон алдартнууд оролцсон. Эгч дүү Гиги болон Бела Хадид, Ким Кардиашины эх нэгтэй дүү Кендолл Женнер зэрэг шинэ залуу моделуудаас гадна Адриана Лима, Алессандра Амбросио зэрэг "ахмад зүтгэлтнүүд" оролцлоо.
Амбросио, Лима нар ижил 35 настай гэхэд тэгж хэлэхээргүй залуу харагдаж байлаа. Энэ нь тэдний хувьд сүүлчийн сахиусан тэнгэрийн тайз ч байж болох юм.
Энэ шоуны гол од нь Адриана Лима байлаа. Тэрбээр бүх топ моделуудыг тэргүүлэн тайзнаа алхсан юм. Тэр 35 настай, хоёр хүүхдийн ээж гэхэд итгэмээргүй харагдаж байна.
Энэ шоуны бас нэг од нь яах аргагүй Кендолл Женнер байв. Тэрбээр Ким Кардиашины эх нэгтэй дүү, эцэг нь олимпын аварга, бас хүйсээ солиулсан гэдгээрээ алдартай. "Викторья Секрет"-ийн сахиусан тэнгэр болоод ердөө нэг жилийн нүүр үзсэн ч энэ шоунд оролцсон нь нэр төрийн хэрэг болов.
Удам дамжсан модел Гиги Хадид энэ шоуны бас нэг чимэг байлаа. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн бизнестэй Мохаммад Хадид болон супер модел Ёлонда Хадид нарын том охин. Түүний төрсөн дүү, хоорондоо нэг насны зөрүүтэй Бела Хадид мөн энэ шоунд оролцсон юм. Түүнийг Английн дуучин Заян Маликтай нэр холбогдож байснаар нь зарим хүмүүс сайн мэдэх биз ээ.
Гиги Хадидын төрсөн дүү Бела Хадид мөн энэ шоунд оролцов. Түүнийг дуулж байх үеэр хуучин найз залуу нь болох "The Weeknd" дуулж байсан юм.
Энэ шоунд Лэди Гага, Бруно Марс зэрэг олон одод ая дуугаа өргөжээ.