Израильд болсон их түймрийн улмаас 80 мянган өрх орон гэргүй болжээ. Гэхдээ үүнээс ч илүү том асуудал үүссэн нь еврейчүүдийн хуульд зааснаар бол гэр бүлийн хосууд нэг гэрт амьдрах эрхийг зөвхөн гэрлэлтийн баталгаа л өгдөг аж. Тодруулбал, галд бичиг баримтаа, тэр тусмаа гэрлэлтийн баталгаагаа алдсан бол хосууд нэг гэрт амьдрах эрхгүй болж байгаа нь одоо асуудал болжээ.
Тиймээс шинэ гэрлэлтийн баталгаа авах хүртлээ хосууд нэг гэрт биш тус тусдаа амьдрахаас өөр аргагүй болсон байна. ,
Энэ талаар Зихрон Яаков хотын ахлах рабби (еврей хүмүүсийн удирдагч) Мордечай Абрамовски албан ёсоор мэдэгджээ. Энэ хуулийг олон жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн аж. Сонирхуулахад, түймэр тавьсан хэрэгт буруутгаж 20 гаруй хүнийг саатуулсан. Тус улсад болсон их түймэрт хүний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.