БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ өнөөдөр албан ёсоор огцрох мэдэгдэл хийлээ. Тус улсын парламент эрх мэдлийг нь шилжүүлэх шийдвэр гаргасны дараа ерөнхийлөгч өөрөө тэр шийдвэрийг дагах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Ингэхдээ "Улс эх орныхоо аюулгүй байдал, нэр төрийн төлөө ийм шийдвэр гаргалаа. Миний цор ганц хүсэл бол энэ улсад эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх явдал" гэж хэлжээ.
Ингэснээр 1960 оноос хойш хугацаанаасаа өмнө огцорсон анхны ерөнхийлөгчөөр Пак Гын Хэ тодорчээ. Түүнээс өмнө тухайн үеийн ерөнхийлөгч, дарангуйлагч асан Син Ман Ри ард түмнийхээ эсэргүүцэлд дийлдэж, Хавай руу дүрвэсэн түүхтэй. Тэгвэл Пак Гын Хэг өөрийн дотны найздаа авилга авдаг, төрийн хэргийг ерөнхийлөгч өөрийн толгойгоороо шийддэггүй зэрэг олон асуудалд орооцолдсон бөгөөд анх ахлах сургуулийн охидын тэмцлээс гараагаа авсан ерөнхийлөгчийн эсрэг жагсаал өнгөрсөн бямба гаригт дээд цэгтээ хүрч, 1.9 сая хүн түүнийг эсэргүүцсэн билээ.
Одоо тус улсын Үндэсний Ассемблейд ерөнхийлөгчийг огцрох эсэх асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.