“Холливудын хэдэн жүжигчин эхнэр, нөхрөө солилцож, цус сэлбэдэг” гэсэн дам яриа байдаг юм билээ. Үүнийг батлах мэт үйл явдал, “хормойн” тухай хов жив тасардаггүй тэр газрынхныг ойлгоход үнэхээр бэрх. Тэдний амьдрал газраас тасарчихсан байдаг гэх нь бий. Олон юм нуршсан учир нь, А.Жоли, Ж.Депп нартай холбоотой. Тэд хослон жаргах болсон гэнэ.
Барууны хэвлэлүүд “Жолигийн зургаан хүүхдийн ааваар Депп тодорлоо”, “Депп шинэ аав болов” гэхчилэн бичжээ. “Карибын тэнгисийн дээрэмчин” эр А.Жолийг сэтгэлээр дэмжихийг хүсэж, сайн найзын үүргээ гүйцэтгэж байгаа гэж мэдээлж байсан ч амрагийн явдалтай нь илчлэгдсэн бололтой юм.
Тэд өдгөө олны нүднээс нуугдахгүйгээр хамтдаа байх болсон аж. Зарим хэвлэлийн мэдээлснээр, Брэд Питтийн хүүхдүүд Ж.Деппийг “Аав” хэмээн дуудах болсон гэнэ.