Цөмийн эрчим хүчнээс Швейцарь улс яаралтай татгалзах тухай санаачилгыг бүх нийтийн санал хураалтад оролцогчдын дийлэнх нь дэмжсэнгүй. Тодруулбал, 2029 он гэхэд цөмийн таван станцаа бүгдийг нь хаах саналыг Ногоон намаас дэвшүүлжээ. Тус улсад үйлдвэрлэдэг эрчим хүчний 40 орчим хувь нь тэдгээр станцад ногддог байна.
Ийм богино хугацаанд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих боломжгүй бөгөөд хөрш орнуудаас эрчим хүч импортлоход хүрнэ гэж цөмийн станцуудаа түргэн хаах саналыг эсэргүүцэгчид үзлээ.
Урьд нь тус улсын Засгийн газар 2050 он хүртэл эрчим хүчний салбараа хөгжүүлэх төлөвлөгөөг батлахдаа цөмийн цахилгаан станц шинээр барихгүй, аажмаар салхи, нар, био түлшний эрчим хүчинд шилжих болсон билээ.