Төмөр замаа шинэчлэхэд нь зориулж Иранд 1.2 тэрбум еврогийн зээл олгох болсноо Германы төрийн “KfW IPEX” банк мэдэгдсэнийг “Bloomberg” уламжлав. Тегеран-Мешхед хоорондын төмөр замыг шинэчлэхэд болон энэ зам дагуу цахилгаан дамжуулах шугам барихад уг мөнгийг зориулах аж. Төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх гэрээг Ираны тал Германы “Siemens AG” компани байгуулжээ.
2016 оны нэгдүгээр сард эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг нь цуцалснаас хойш Иран улс эдийн засгийн янз бүрийн салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татахын төлөө тэмцэж буй юм. АНУ-ын хориг арга хэмжээнээс болгоомжлохдоо Европын банкуудын тал хувь нь Ираны эдийн засагт хөрөнгө оруулахаас зайлсхийж байна.