Өмнөд Солонгосын раппер, дуучин Сан Егийн гаргасан шинэ дуунд ерөнхийлөгч болон түүний хамтрагч гэгдэж буй Чой Сун Сил нарыг муулсан утгатай шинэ дуу гарчээ. "Bad Year" хэмээх дуу олон нийтэд хүрээд ердөө зургаан цагийн дараа тус улсын топ дууны жагсаалтыг тэргүүлж эхэлсэн байна. "Bad Year" хэмээх үг нь солонгос хэлээр мөн "ӨЛӨГЧИН" гэж орчуулж болох бөгөөд энэ дуунд Сан Е найз охиноосоо салсан тухай өгүүлдэг гэж тайлбарлаж байгаа ч цаад утгаараа ерөнхийлөгч, түүний олон жил нөхөрлөж буй найз нарт зориулсан гэж үзэж байна.
Энэхүү дуу "Тийм ч их хугацаа үлдээгүй" гэж төгсдөг нь өдгөө ерөнхийлөгчөөр ажиллаж буй Пак Гын Хэг удахгүй огцрохыг хэлж буй бололтой.