БНСУ-ын төдийгүй дэлхийд алдартай охидын хамтлаг болох 2NE1 хамтлаг албан ёсоор тарсныг YG энтертайнментээс албан ёсоор мэдээллээ. Тус мэдэгдэлдээ хамтлагийн гишүүдийн гэрээ 2016 оны тавдугаар сард дууссан бөгөөд хамтлагийн ахлагч CL болон Дара нар үргэлжлүүлэн соло уран бүтээлчээр ажиллана. Харин хамтлагийн гол "хоолой" болох Пак Бом энтертайнменттэй гэрээ хийхгүй гэсэн байна.
Мөн тус хамтлагийн нэг гишүүн Минзи хамтлагаасаа гараад удаагүй бөгөөд шүтэн бишрэгчид нь энэ бүхнийг хамтлаг маш удаан хугацааны турш ямар ч үйл ажиллагаагүй явуулаагүйтэй холбон тайлбарлаж байна.
Дашрамд дурдахад, хамтлагийн гишүүн Пак Бом 2014 онд хар тамхи хууль бусаар хил давуулах гэж оролдсон нь илчлэгдсэн байна. Тодруулбал, 2010 оны арванхоёрдугаар сард олон улсын шуудангаар "amphetamine" хэмээх хар тамхийг Солонгос руу оруулж ирэх гэж байсан ч хэргийг хариуцаж авсан прокурор нь хэргийг хааж, Пак Бомд ямар ч шийтгэл өгөөгүй байна. Үүнээс болж тэрбээр олны эсэргүүцэлтэй тулгараад байсан бөгөөд түүнийг хуулийн харицлага хүлээлгэхийг шаардаж байсан байна.