Увс нуурын ай сав газар нь 1997 онд ЮНЕСKО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн. Увс нуурын ай сав хэмээх эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн дэлхийн байгалийн бүс, бүслүүрийн бүхий л шинж төрхийг өөртөө агуулсан энэ нутаг нь олон улсын ач холбогдол бүхий Төв Азийн эталон нутаг юм. Увс нуурын ай сав нь олон гео-биосферийн судалгааны бүсэд багтдаг. Увс нуурын дархан цаазат газар нь хойд талаараа Оросын Холбооны Улстай хиллэдэг. Увс нуурын эргэн тойронд агаарын температур өвөлдөө -500с, зундаа +400с хүрнэ. Усзүйн сүлжээний хувьд бүхэлдээ Төв Азийн гадагшаа урсгалгүй ай савд багтдаг. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрууд нь газарзүйн байрлалаараа Их нууруудын хотгорт оршдог. Энэ чанараараа гадаргын болон газрын доорхи усаар баялаг бүс нутаг юм.
Увс нуурын дархан цаазат газар нь Улаангомоос 36 км зайд 424298 га талбай эзлэн оршдог бөгөөд Тэс, Давст, Наранбулаг, Улаангом, Малчин, Тариалан сумуудын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг эзлэн оршдог. Увс нуур далайн түвшинээс дээш 759 м өндөрт оршдог. Мөн Төв Азийн гадагш урсгалгүй их нууруудын хотгорын хамгийн нам цэг бөгөөд Дорно, Өмнө, Өмнөд Ази, Австрали руу нүүдэллэдэг усны шувуудын амьдрах орчны нэг хэсэг юм. Баруунаас зүүн тийш 95 км, хойноос урагшаа 82 км сунаж тогтсон байршилтай. Гүн нь 22м. Монгол орны гандуу бүсэд орших нуур, ус намгархаг газар, түүний эргэн тойрны цөлийн гандуу орчин, нуур устай зэрэгцэн орших экологийн хувьд өвөрмөц орчин, ус намгийн шувууд, биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах зорилгоор хамгаалалтанд авсан. Увс нуур нь Тэс, Туруун, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Торхилог голуудын усыг хуримтлуулдаг.
Уур амьсгал: Монгол улсын баруун хойт хязгаарт Төв Азийн усны хагалбар, Алтай, Хангайн уулсын уулзварт дэлхийн байгалийн бүс бүслүүрийн бүхий л шинж төрхийг өөртөө агуулсан Увс нуурын их ай сав хэмээх Их нууруудын хотгорт оршдог газарзүйн онцлогоос үүдэн өөрийн гэсэн давтагдашгүй уур амьсгалыг бүрдүүлж байдаг. Аймгийн нутагт олон жилийн дундаж агаарын температур 0.00-аас -5.20С хүртэл хэлбэлздэг. Увс нуурын жилийн дундаж температур +40-аас–4.90С хүртэл, жилийн хур тунадас 100-200 мм байна. Өвөлдөө хүйтэн, зундаа халуун хуурай, эрс тэс уур амьсгалтай.
Ан амьтан: Увс нуур нь Олон улсын ач холбогдол бүхий усны шувуудын өндөглөн зусдаг гол газар бөгөөд 359 гаруй зүйлийн Тухайлбал манай улсад ховордсон гангар хун, горцгор хотон, хар өрөвтас, халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт нугас, реликт цахлай, ухаа шумбуур, хээрийн галуу, усны цагаан сүүлт бүргэд, цагаан ууль зэрэг шувууд бий. Мөн бор гөрөөс, зэрлэг гахай, алтайн сугас, эрээн жараа, сахалт жараахай зэрэг загас бий. Увс нуурын орчмын экосистем нь нуур орчимд өндөглөх болон зусдаг усны шувуудын амьдрах өвөрмөц орчин бөгөөд намрын цагт Төв Азийн усны шувуудын гол цуглаан үүсгэдэг.
Ой мод, Ургамал: Увс нуур түүний цутгал голуудын ай сав дагуу шинэс, гацуур, хуш, хус, улиас, бургас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон төрлийн мод, жимс ургадаг.
Соёлын онцлог: Тэс, Давс, Наранбулаг, Улаангом, Малчин, Тариалан сумуудын зарим хэсгийг хамран оршдог дархан цаазат газар учир олон ястны өлгий нутаг юм. Увс нуурын зүүн хэсэгт 400 жилийн өмнөөс тахиж ирсэн Цагаан эргийн овоо /Давстын ногоон дарь эхийн овоо, Бор толгойн овоо/ байдаг бөгөөд жил бүр нутгийн иргэд тахиж байсан заншил нь өнөөг хүртэл уламжлагдсаар байна. Увс нуурын эргэн тойрон нутаглаж ирсэн ард иргэд өөрийн омог овгоороо нэгдэж тахиж байдаг олон жижиг овоонууд бий. Увс нуурын Давст хэсгийн Бор нурганы хүн чулуун 2 хөшөө нь нилээн онцлогтой. Эдгээрийг элсэн чулуу гэмээр улаан өнгөөр үйлдэж хооронд нь 20 орчим см-ийн зайтай зүүн урагшаа харуулан зоосон, эргэн тойронд өөр ямар нэгэн онцлох тэмдэггүй юм. Нэг хүн чулуу нь 165 см өндөр, 31 см өргөнтэй, 13 см зузаантай. Хүн дүрсийг зогсоогоор, хөлөө хавсран гар нь урдаа боловч юм бариагүй нүүрний төрхийг төвгөр хийж, хөх, хүйсийг тодорхой урласан мөртлөө хувцасны байдал ажиглагдахгүй байгаа юм. Хүүхэд багачуудын ханиад томуу ихэсэхэд уг овоонд сан тавьж ёс үйлдэхэд өвчин тахал арилдаг бөгөөд хүүхдийн овоо гэж нэрлэдэг хэмээн нутгийн иргэд хуучилдаг. Дэлхийн өвд орсонтой холбогдуулан Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас 2006 онд Увс нуурын эрэгт гэрэлт хөшөө босгосон.
Ландшафтын төлөөлөл: Хээр тал, элсэрхэг хөрстэй.
Аялал жуулчлал: Аялал жуулчлал хөгжих боломжтой. Зундаа 30 хэм хүртэл халдаг бөгөөд амрагч аялагчид давстай шорвог Увс нууранд шумбаж эрэг дагуух торгон элсэн дээр нь хөрвөөж наранд шарах нь эрүүл мэндийн хувьд эерэг ач холбогдолтой. Увс нуурын чиглэлд асфальтан зам тавьж өндөр хүчдэлийн шугамд холбох ажлыг эхэлсэн нь аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой.
Соёлын онцлог: Тус дархан цаазат газрын орчны бүсийн иргэд Баян булгийн овоог жил бүр тахиж, уул усаа аргадан аж төрдөг сайхан ёс заншилтай.
Ан амьтан: Энэ нутагт 41 зүйлийн хөхтөн амьтад 173 зүйлийн жигүүртэн, 2 зүйлийн мөлхөгч амьтан амьдардаг. Мөн цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа, баданга хүдэр, халиун буга зэрэг Монгол оронд төдийгүй дэлхийд ховордсон ан амьтан элбэг. Мөн хойлог, ёл зэрэг ховор шувуудтай.
Ландшафтын төлөөлөл: Өндөр уулын нуга, уулын хээрийн цогцолбор. Хамгийн өндөр цэг нь хэрчигдэл ихтэй далайн төвшнөөс дээш 3496 метрт өргөгдсөн Цагаан шувуут уул юм. Хөрс бүрхэвчийн хувьд уулын хүрэн хөрс зонхилох бөгөөд өндөр уулын тачир сийрэг ургамал бушилц, хаг, хөвд, улалз голлон ургана.
Дархан цаазтай газрын нутаг дэвсгэрээс Их, бага Хөсөрлөгийн гол, Шар хадны гол, Ёлын булаг, Бор шивээний булаг эх авч урсдаг.
Ургамал: Энд өндөр уулын тачир сийрэг ургамал бушилз, хаг, хөвд, улалз голлон ургадаг ба нэн ховор Алтайн сонгино ургадаг.
Аялал жуулчлал: Хос хосоороо олноороо ургасан Вансэмбэрүү цэцэгтэй Рашааны ам, 22 м өндөр Гоожуурын хүрхрээ, Үзэсгэлэнт Ямаат уул, Олон нуур, Дөрвөд далай хааны Төгсбуянтын хийдийн туурь, Баруун Монголын сайд Дөрвөд далай хаан Түмэндэлгэржавын гэрэлт хөшөө зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн онцгой газар нутаг, түүх соёлын дурсгалт зүйлээр элбэг тул аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.