Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд аймагт бүрт 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод “Шинэ Өндөрхаан” орон сууцны хороолол барьж эхэлжээ. Тус хорооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилгын ажлыг “Дүрт-Уул” компани гүйцэтгэж байгаа аж. Одоогоор 120 айлын орон сууцны суурийг нь бүрэн цутгаж, зоорийн давхрыг нь барьж байгаа бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 20 хувьтай байгаа юм байна.
Мөн Увс аймагт ч 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлжээ. Тус аймгийн Улаангом суманд “Галданбошигт” хороолол барих аж. Эхний ээлжийн 35 айлын орон сууцыг “Мөнхийн ундраа Увс” компани барьж эхэлсэн байна. Ажлын явц өдгөө 45 хувьтай байгаа аж.