Монголын cонгодог дартсын холбоо “PDC Asian champion-ship-2024”-т улсаа төлөөлж оролцох тамирчныг шалгаруулахаар чансааны оноо олгох “Target сlassic оpen-9” тэмцээн зохион байгуулав. 84 тамирчин өрсөлдсөн дээрх тэмцээнд Хэнтий аймгийн “Хаан дартс” клубийн С.Гантулга тэргүүн байрт шалгарч, Филиппиний Манила хотод энэ сарын 17-20-нд болох Азийн АШТ-д оролцохоор боллоо. Эрэгтэйчүүдээс мастер ангиллын чансааг Сингапурын тамирчин Пол Лим 428 оноогоор тэргүүлж, “Нетком дартс” клубийн тоглогч, ОУХМ Х.Одхүү 368 оноогоор удаалж байна.
Эмэгтэйчүүдээс “Зэв” клубийн Б.Болормаа 924 оноогоор тэргүүлж эхлэв. Сонирхогчдын ангиллын эрэгтэй тоглогчдоос Э.Соёлоо 146, эмэгтэйчүүдээс Г.Нандинцэцэг 203 оноогоор тэргүүлжээ. Ташрамд дуулгахад, Словак улсын Саморин хотод болсон Дэлхийн дартсын холбооны цахим ээлжит их хурлаар чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эл виртуал хурал зохион байгуулах саналыг Монголын сонгодог дартсын холбооны ерөнхийлөгч Б.Биндэръяагийн санаачилгаар, дүрэмд өөрчлөлт оруулан анх удаа зохион байгуулсан юм. Энэ үеэр трансжендер тамирчдыг тэмцээнд оролцуулах, эсэх талаар ч бас хэлэлцжээ.