Спорт өрөлтийн “Улсын чансаа-2024” тэмцээнд 22 клубийн 169 тамирчин 4-59 насныхны ангилалд оролцсоноос 46 нь Монголын спорт өрөлтийн холбооноос баталсан “Одоо ахиулах”, “Анхны од”-ны болзол хангаж, бугуйвчны эзэн болжээ. Нэг одтой тамирчид цагаан, хоёр одтой нь шар, гурван одтой нь улаан, дөрвөн одтой нь нил ягаан бугуйвч зүүнэ. Эл тэмцээний насны ангилал харгалзахгүй ганцаарчилсан цикл өрөлтөд “My mind” клубийн З.Ирмүүн шилдгээр шалгарлаа. Тэрбээр өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлж, аваргын цом гардаж байв. Тэгвэл шооны спортын тэмцээнд 10 клубийн 53 тамирчин 4-20 насны ангилалд өрсөлдөв.
Тэднээс тав нь нэг одны болзол хангаж цагаан бугуйвч, хоёр одны болзол хангасан нэг тамирчин шар, гурван одны болзол хангасан гурван оролцогч улаан, таван одны болзол хангасан долоон тамирчин хар бугуйвч гардав. Чансаанд насны ангилал харгалзахгүй өрсөлдсөн оролцогчдоос “3х3х3” шооны төрөлд Ц.Тэмүүлэн түрүүлжээ.