Триатлоны ДАШТ-ий ээлжит гараа БНХАУ-ын Вэйхай хотод болж өндөрлөв. Тус тэмцээнийг удирдан зохион байгуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч Б.Цагаанбаатар ажиллажээ. Дэлхийд алдартай шилдгүүдээс Британийн тамирчин, олимпын хошой аварга Алекс Еи бусдыгаа хошуулж түрүүллээ. Түүний ард шил дарсан “Парис-2024” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Лео Бергер (Франц) мөнгө, Бразилын триатлонч Мигуэл Идалго хүрэл медаль гардсан юм.
Триатлонтой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, “MGL runners” клубийг үүсгэн байгуулагч Л.Зулхүү олон сар бэлтгэл шаргуу базаасны үр дүнд АНУ-д болсон “Mary-land ironman triathlon” тэмцээнд 226.27 км замыг 14 цаг 41 минут 13 секундэд туулсан байна.