Цахим сагсан бөмбөгийн спорт хурдацтай хөгжиж, олон улсын зэрэглэл бүхий лигийн тэмцээнүүдийг зохион байгуулдаг болсон. Монгол Улсын сагсан бөмбөгийн цахим шигшээ багийнхан “eFIBA Asia pre-qualifiers” тэмцээнд (Азийн урьдчилсан шалгаруулалт) Филиппин, Макао, Казахстаны багтай нэг хэсэгт тоглоно. Манай багийн тоглогчид серверийн хоцрогдолгүй тоглохын тулд БНСУ-ыг зорьсон байна.
Хонконгод өнгөрсөн жил зохион байгуулсан “East Asia 2k pro am league”-д манай шигшээ багийн холбон тоглогч, анхны цахим дээд лигийн аварга “BCH Garid-pro bas-ketball”-ын ахлагч Р.Самдандэлэг “Genesis” багийг ахалж оролцсон. Тус багт Филиппин, Малайз, Бангладеш улсын шилдэг тоглогчид нэгдэж Монголын далбаан дор өрсөлдсөн билээ.