Азийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн анхны лигийн тэмцээнийг БНХАУ-ын Чэндү хотод энэ сарын 26-28-нд зохион байгуулна. Тус тэмцээний үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)- ны медиа багт манай улсаас зураглаач, медиа уран бүтээлч Э.Дашзэвэг ажиллах урилга авчээ. Тэрбээр өмнө нь Азийн аваргын урьдчилсан шатны тоглолт, “BCL Asia gualifier” тэмцээнд дээрх FIBA-гийн хэвлэл мэдээллийн багтай хамтран ажилласан юм. Тэр үеэр FIBA-гаас түүний ур чадварыг үнэлж, олон улсын тэмцээнд дахин хамтарч ажиллах санал тавьжээ.
Ташрамд дурдахад FIBA, NBA-ийн хамтарсан “Basketball without borders” хөтөлбөрт Монголын 18 хүртэлх насныхны шигшээ багийн тоглогч Г.Балжинням оролцохоор сонгогджээ. Тэрбээр Азийн шилдэг 40 тамирчны нэгээр шалгарснаар уг хөтөлбөрт хамрагдахаар болсон аж. “Basketball without borders” хөтөлбөр нь Австралийн Перт хотод энэ сарын 19-22-нд үргэлжлэх юм байна.