НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 2024 онд 193 орноос 46 дугаар байрт оржээ. Энэхүү мэдээллийг өчигдөрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Манай улс 2022 онд уг үзүүлэлтээр 74 дүгээр байрт жагсаж байсан бол энэ жил 28 байраар урагшилсан гэнэ. Мөн цахим оролцооны индексээр 193 орноос 37 дугаар байрт эрэмбэлэгджээ. Энэ нь 2022 оныхтой харьцуулахад 20 байраар урагшилсан үзүүлэлт аж.