Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав.
2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр малчинайлд зочилж, монгол ахуйтай танилцснаар түүний Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэв. Дэд дарга Хань Жөнийг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань болон албаны хүмүүс үдэв.