Ази тивийн нийтийн гимнастикийн “Жимнаестрада-2024” наадам энэ сарын 13-15-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Ерөнхийлөгчийн ивээл дор, Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Олон улсын болон Азийн гимнастикийн холбооныхон хамтран уг наадмыг зохион байгуулах аж.
Үүнд 11 орны 400 гаруй гимнастикч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. “Жимнаестрада-2024” нь нийтийн гимнастикаар хичээллэдэг хэн бүхэнд нээлттэйг зохион байгуулагчид онцоллоо.