Монголын хөл бөмбөгийн холбоо 2023 оноос эхлэн видео туслах шүүгч буюу VAR технологийг нэвтрүүлэх чиглэлээр ОУХБХ-той хамтран хамтран ажиллаж байна. Угажлын хүрээнд Монголын хөл бөмбөгийн дээд лигийн АШТ-ий шүүлтэд видео туслах шүүгчийг нэвтрүүлэхтэй холбогдуулан шүүгч, операторуудыг бэлдэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулжээ.
Нийт 17 шатлал бүхий 113 цагийн VAR шүүгч бэлдэх сургалтын хөтөлбөрт манай мэргэжилтнүүд хамрагдаж, одоогоор 45 цагийн есөн шатлал бүхий хичээл үзжээ. Манай улс EVS компанийн албан ёсны VAR төхөөрөмжийг сонгон ажиллаж байгаа гэнэ. EVS нь дэлхийд тэргүүлдэг, ОУХБХ-ны VAR-ын албан ёсны лицензтэй, хүлээн зөвшөөрөгдсөн компанийн нэг аж. Албан ёсны туршилтыгирэх сарын 12-нд эхэлнэ. Үүний бэлтгэл ажил болгон технологийн тестүүдийг эмэгтэйчүүдийн лиг болон нэгдүгээр лигийн багуудын нөхөрсөг тоглолтод туршжээ.