БНСУ-д зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах элсний анхдугаар тэмцээний модон бөмбөгийн төрөлд өрсөлдсөн Монголын шигшээ багийнхан долоон медаль хүртэв. Дээрх тэмцээний талбайн цохилтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Г.Санзайдорж мөнгө, Б.Мөнхбат хүрэл медаль зүүсэнюм. Түүнчлэн хосын тэмцээнд оролцсон тоглогчдоос Д.Даваадорж Г.Санзайдорж нар хүрэл медаль гардсан.
Манай эрэгтэйчүүд багийн төрөлд Тайвань, Хонконгийн шигшээгийн ард жагсан III байрт шалгарчээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс мөн талбайн цохилтын ганцаарчилсан төрөлд Б.Оюунтуяа, хосынход Э.Аюурзана, Х.Өлзийбадам нар хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээний дараахан Солонгосын нээлттэй олон улсын тэмцээн болоход Монголын эмэгтэйчүүдийн баг дэд байр эзлэн, мөнгөн медальтай эх орондоо иржээ.