БНСУ-д энэ сарын 30 хүртэл үргэлжлэх Азийн аварга шалгаруулах элсний анхдугаар тэмцээний модон бөмбөгийн төрөлд Монголын шигшээ багийнхан оролцож байна. Манайхаас гурван тамирчин талбайн цохилтын урьдчилсан шатны тоглолтод Хонконг, Тайвань, эзэн орны тамирчныг хожиж, тус бүр хоёр хожил авснаар шигшээ дөрөвт шалгарсан.
Эрэгтэйчүүдээс ганцаарчилсан төрөлд Б.Мөнхбат, Г.Санзайдорж, эмэгтэйчүүдээс Б.Оюунтуяа медалийн төлөө өрсөлдөх нь. Халз өрсөлдөх талбайн цохилтын төрөл нь Монгол тамирчдын сэтгэл зүй, тоглох арга барил, тактикт ихээхэн тохирдог аж. Өмнөх тэмцээнд манайхан эл төрлөөс медальтай ирж байв.