Зэвсэгт хүчний алба хаагчид Киргиз улсад болсон туухай өргөлтийн ДАШТ-д 13 орны 700 гаруй тамирчинтай өрсөлдлөө. ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академийн IV дамжааны сонсогч, дэд ахлагч Э.Буджав 68 кг-ын жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр хошой алт, мэргэжлийн төрлийн өргөлтөд хүрэл медаль хүртэв. Түүнтэй хамт ур чадвараа сорьсон оролцогчдоос ҮБХИС-ийн цэргийн холбооны инженерийн IV дамжааны сонсогч Б.Ундрах тус жинд тэргүүлж, зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Э.Ирээдүй 95 кг-д алт, мөнгөн медаль гардлаа. Тэд өнгөрсөн жилийн есдүгээр сард Узбекистанд зохион байгуулсан ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль зүүж байв. Дэд ахлагч Э.Буджав 2022, 2023, 2024 онд дэлхийн аваргаар тодорч, шилдгүүдийн эгнээнд багтсан юм.