Засгийн газрын харьяанд байдаг тусгай сангуудын хөрөнгөөс албан тушаалтнууд мэдээлэлд ойр эрх мэдлээ ашиглан завшсан хэргүүд удаа дараа гарч, зарим нь шүүхээс ял шийтгүүлж байсан. Гэвч тусгай сангийн хөрөнгөөс завшсан үйлдэл гарсаар буй аж. Тодруулбал, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл, нярав Б.Ганзаяа нарыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)-гийн хөрөнгийг бусдад давуу байдал олгон өгсөн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр энэ хоёр албан тушаалтныг 2019-2020 онд тус сангийн хөрөнгөөс “Бүтэн бүрмэл”, “Энгүй алтай”, “Сэргэлэн хөрсний ундарга”, Жи Эс Жи Жи Ди ХХК болон “Сайн хүн” төрийн бус байгууллагын дансаар дамжуулан өгчөөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй аж. Үүний улмаас ХЭДС-д 20 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэнэ.
ХЭДС-гийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсантай холбоотой албан тушаалын хэрэгт өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан, өнөөгийн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга байсан Б.Нямдаваа, дэд дарга асан Б.Шижиржаргал тэргүүтэй хүмүүсийггурван шатны шүүхээс ял шийтгэж байсан билээ. Ташрамд дурдахад, ХЭДС-гийн нийт авлагаЗасгийн газрын “Шилэн ажиллагаа”-ны дүнд ил болсон нээлттэй мэдээллээс харахад 420 сая төгрөгөөр тооцогдож байна.