Дотоодын цэргийн штабын даргаар цагдаагийн хурандаа М.Лувсандоржийг томилов
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт “Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” хэмээн мэдэгдсэнд үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тушаал гаргаж Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг чөлөөлсөн билээ.
2025-01-13
Аймгаа 16 жил удирдаад УИХ-д хоёронтоо заларсан Ж.Батжаргал
Төв аймгийг хамгийн олон жил удирдаж байгаад төрийн түшээ болсон хүн бол Ж.Батжаргал. Тус аймгийн иргэд түүнд хоёр дахь удаагаа итгэл үзүүлэн УИХ-ын гишүүнээр сонгосон нь магадгүй уугуул нутгаа сайтар удирдсаных нь “шагнал” ч байж мэдэх юм. 1986 онд Зуунмодын II дунд сургуулийг төгсөж, МУИС-д банкны эдийн засагч мэргэжлээр суралцсан тэрбээр зах зээлийн нийгэмд шилжсэн цаг үед Баян-Өнжүүл сумын ХААН банкнаас ажлын гараагаа эхэлжээ. Төрийн улс төрийн албан тушаалыг анхан шатнаас нь хашсан нэгэн аж.
2025-01-13
Авлигаар олгосон газрыг АТГ-ын ажлын үр дүнд төрд авснаар эмнэлэг барихаар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” төслийг хэрэгжүүлэхээр болж, хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нутаг, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан явах замд буюу Баянголын аманд шавыг нь тавилаа. Зураг төслөөс нь харвал маш том газарт олон машины зогсоол бүхий том цогцолбор “болсон” нь илт. Уг бүтээн байгуулалт өрнөх Баянголын ам буюу “Найрамдал” зуслангийн ойр орчмын газруудад олон айл эзэн сууж, төрийн мэдэлд газар үлдээгүй гэхэд хилсдэхгүй.
2025-01-10
“Гашуунсухайт авто зам” ХХК-ийн удирдлагын хэргийг дахин шалгаж дууслаа
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуунсухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч асан Л.Халиун нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дахин шалгаж дууслаа.
2025-01-09
БЗС-гийн 5.9 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэв
Боловсролын зээлийн сан (БЗС)-гаас мэдээлэлд ойр эрх мэдэл, танил тал, албан тушаалаа ашиглан өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ зээл, тэтгэлэг олгуулсан дуулианы мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй билээ. Энэ шалгалтын хүрээнд гадаадын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл, тэтгэлэг олгосон материалтай хууль сахиулагчид танилцаж дуусжээ.
2025-01-06
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлж оноосон ялыг эдэлнэ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн энэ оны эхний ажлын өдөр буюу нэгдүгээр сарын 2-нд “Нүүрсний” гэх тодотголтой, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд зэрэг албан тушаал хашиж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцэх, эсэхийг хянаад шүүх хурлаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
2025-01-05
Богд хааны ордон музейн газрыг Дээд шүүх дээрмээс аварлаа
Манжийн дарлалыг түлхэн унагаж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн өдөр энэ ням гарагт тохионо. 300 жил харийн дарлалд байсан монголчуудыг сэрээж, тусгаар тогтнох үйл хэрэгт оройлон оролцсон хүний нэг бол яах аргагүй Богд хаан. Социализмын үеийн, оросууд бичсэн түүх бичлэг, уран сайхны кинонд Богд хааныг муулж, сөргөөр харагдуулж байсан. Харин өдгөө түүний Монгол Улсын тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг илүүтэй тодотгон гаргаж буй билээ.
2024-12-27
УИХ-ын гишүүн Г.Хосбаярын хахуулийн хэргүүдийг хэрхэх вэ
2024 оны УИХ-ын сонгуулийн I тойрогт АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн, ӨВМТХ компанийг үүсгэн байгуулагч Г.Хосбаярыг бусдад хээл хахууль өгсөн гэх хэрэгт яллагдагчаар тооцоод буй аж. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх халхавч дор орсон учраас мөрдөн шалгах, шүүхээр хэргийг шийдвэрлэх ажиллагаа гацчихаад байна.
2024-12-26
“Монголын төмөр зам” ХК-ийн газрын дарга асан Д.Банзрагчийг хорих ялыг багасгав
Тодруулбал, “Монголын төмөр зам” ХК-иас зарласан 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй, дөрвөн зүтгүүр засуулах тендерт өмнөд хөршийн иргэн Ли гэх захиралтай гадаадын аж ахуйн нэгжийг шалгаруулсан байдаг. Ингэхдээ Д.Банзрагч уг компанид давуу байдал олгохын тулд хамаарал бүхий хүмүүсийнхээ данс, аж ахуйн нэгжийг ашиглан мөнгө шилжүүлүүлж улмаар “Тоёота корпорац”-ын албан ёсны борлуулагчдын нэг “Топ моторс” ХХК-иас авсан “Ланд круйзер-300” загварын автомашиныхаа урьдчилгаанд төлсөн гэдэг. Мөн уг машиныхаа гадна хамгаалалтын хуулгын төлбөр 6.8 сая төгрөгийг Л.Түвшинбаатараар төлүүлэх замаар хахууль авсан байдаг.
2024-12-25
БОАЖЯ-ны газрын дарга асан С.Баясгаланд холбогдох хэргийг дахиад шүүхэд шилжүүллээ
Уг хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлын гэрээг тэрбээр БОАЖЯ-ны мэргэжилтэн Б.Жавхлантай хамтарч байгуулсан бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сард гүйцэтгэгч “Атаршим трейд” гэх компанийнхантай гарын үсэг зурсан аж. Улмаар хуулийн төсөл эцэслэн боловсруулах ажлын санхүүжилтэд 10 сая төгрөг дээрх аж ахуйн нэгжид олгосон юм байна. Гэвч тухайн ажлыг хийгээгүй байхад бүрэн гүйцэд боловсруулж дууссан хэмээн баримт, материал бүрдүүлж улсын төсвийн 10 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон байдаг.
2024-12-25