Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтaд 19 улсын төр, засгийн тэргүүн, сайд, олон улсын 20 орчим байгууллага, болон эмэгтэй манлайлагчид оролцож байна.
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр "Соёл, урлаг, спортын салбар дахь жендерийн эрх тэгш байдал" сэдвийн дор үргэлжилж буй бөгөөд жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог нэмэгдүүлэх арга замуудын талаар хэлэлцүүлэг өрнөхийн зэрэгцээ олон улсын туршлага, амжилттай хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрүүдийн талаар санал, туршлага солилцож байна.