Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Ханги хилийн боомтын гаалийн талбайд уржигдар хүн нас баржээ. Тус боомтод ажилладаг хүмүүсийн мэдээлснээр жолооч Т AGV гэх компанийн эзэмшлийн, нүүрс ачиж буулгадаг гаалийн хяналтын талбайд хүнд даацын “Норд бенз” загварын тээврийн хэрэгслээ асаалттай үед нь засвар хийж байсан гэнэ. Гэтэл тоормос нь гэмтсэнээс үү, машин нь гэнэт өнхөрч Т-ийг дайрчээ. Эл ослын улмаас дээрх иргэн газар дээрээ нас барсан бөгөөд Дорноговь аймгийн Цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж буй аж.