“Vivi great brands” дэлгүүр хүүхдийн хувцасны “Kids and mom” салбарынхаа нээлтийг тохиолдуулан “100 форм” аян эхлүүлжээ. Эл аян энэ сарын 23 хүртэл үргэлжлэх бөгөөд 1-3 дугаар ангийн сурагчдын дунд өрнүүлэх юм байна. Сурагчид багадсан дүрэмт хувцсаа тус дэлгүүрт хандивлаад, 50 мянган төгрөгт багтаан шинэ хувцас бэлгэнд авах боломжтой гэнэ. Хандивлах хувцсаа угааж индүүдэн, өмсөхөд бэлэн болгож авчрах шаардлагатай аж.
Дүрэмт хувцас хандивлахдаа “Vivi great brands” дэлгүүрийн Улсын их дэлгүүр, “Зайсан хилл”, Хан-Уулын болон Х хорооллын “И-Март” дахь салбарт ньочих юм байна.
Бэлтгэсэн У.Сүрэн