БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яамнаас 2025 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 цагт 10.030 воноор тогтоосныг зарлав.
Ингэснээр 7 хоногт 40 цаг, сард 209 цагтай ажлын байранд сарын цалин 2.096.270 вон болж байгаа юм.
Энэ нь БНСУ-ын түүхэнд анх удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10.000 воноос дээш гаргасан үзүүлэлт болж байна гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.