Казахстаны Астана хотод ирэх сарын 8-13- нд болох дэлхийн нүүдэлчдийн V их наадамд 89 улсын 2500 гаруй тамирчин спортын 21 төрөлд өрсөлдөх нь. Тус наадмын модон барилдааны тэмцээнд манай улс долоон тамирчнаа оролцуулах аж. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 65, 70, 80, 90, 105, эмэгтэйчүүдийн 55, 75 кг-д манай тамирчид өрсөлдөнө. Монголоос олон улсын шүүгч Б.Даариймаа модон барилдааны тэмцээнийг анх удаа шүүхээр боллоо. Тэрбээр олон улс, тивийн тэмцээнийг цөөнгүй дэнсэлсэн ур чадвараараа дэлхийн туршлагатай шүүгчдийн тоонд зүй ёсоор багтаж буй.