Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хорооны Маршлын гүүрний баруун талд “Туул” голд 1 хүн живж байна, урсаад явж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 07-ны өдрийн 11.58 цагт хүлээн авсан аж. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12.23 цагт очиж иргэн Б/29 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж Маршлын гүүрнээс баруун зүгт 1 км зайд модонд гацсан байдалтай байсныг 15:50 цагт олж, цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.