Завхан аймгийн Их-Уул сумд хоолны үйлчилгээ эрхэлдэг “Далан давхар хуушуур”-ынхан ирэх сарын 1-нээс Улаанбаатар хотод борлуулалт хийж эхэлнэ. Тэндхийн хуушуур амт, чанар сайтай бөгөөд хэмжээ нь том гэдгээрээ олон нийтэд хэдийн танигджээ. Дотоодын аялагч нар болон жуулчид тус газраар үйлчлүүлэхийн тулд урьдчилан захиалгаа өгдөг гэнэ. Дэлгэсэн гарнаас ч том хэмжээтэй хэмээн олны дунд алдаршсан уг хуушуурыг нийслэлд ирэх сарын 1-нээс эхлэн долоо хоногт 1-2 өдөр худалдахаар төлөвлөсөн аж.
Бэлтгэсэн А.Үүлээ