Тайландын Срирача хотод үргэлжилж буй бөхийн төрлүүдийн 20 хүртэлх насныхны Ази тивийн АШТ-д зодоглосон Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Н.Батбилгүүн эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Сачин Сачиныг 10:0, дараагийнхад Туркменистаны бөх Парахат Атаевыг мөн 10:0-ээр хожсон. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Казахстаны Науруз Ахмедхановыг 11:0-ээр ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Рахмани Фироузжайеиг 6:3-аар буулган авснаар Ази тивийн аваргаар шалгарав. Манай тамирчин 20, 23 хүртэлх насныхны ангилалд хошой алтан медалийн эзэн болж байна. Түүнээс гадна 92 кг-д хүч сорьсон Д.Дэлгэрдалай хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн тамирчин Нихил Дахияг 13:2, 125 кг-д Б.Намбардагва Узбекистаны Алихан Хуссейновыг 6:5-аар хожиж, шагналын тавцанд зогслоо.