Өнөөдөр Улаанбаатар хотод үргэлжилсэн бороотой, нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
- Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул голын усанд орохгүй байх,
- Голын эрэг, салаа бэлчирт майхан, автомашинтай байрлахгүй байх,
- Голын ус гатлахгүй байх баталгаат зам, гүүр, гарамаар зорчих,
- Бага насны хүүхдэд анхаарал тавьж сонор сэрэмжтэй байх,
- Амралт, аялал зугаалгаар орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүлээн авч өөрсдийн аюулгүй байдлыг ханган үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР