Монголын хөлбөмбөгийн холбооноос 12, 11, 10 хүртэлх насныхны грассрүүтс УАШТ-ийг зохион байгууллаа. Энэ удаа 12 хүртэлх насныхны шигшээ тоглолтод дасгалжуулагч С.Жамбалбавуугаар удирдуулан оролцсон “Дөчин мянгат Юнайтед” клубийнхэн аваргаар тодров. Тэдэнтэй алтан медалийн төлөө өрсөлдсөн Б.Амарболд дасгалжуулагчтай “Ховд вестер”-ийн хөвгүүд мөнгөн медалиар энгэрээ мялааж, 11,10 насныхны ангилалд түрүүлсэн “Дэрэн”-гийн тоглогчид хүрэл медальтай өндөрлүүлсэн юм. Сонирхуулахад, дээрх холбооноос Олон улсын хөл бөмбөгийн холбоонд бүртгэгдсэн хугацааны дагуу сар гаруй хугацааны туршид хөл бөмбөгийн улирлын эхлэлийн тоглогчдын шилжилт хөдөлгөөний цонх нээгдлээ. Тэмцээн зохион байгуулах журамд тусгасны дагуу улиралд хоёр цонх нээгдэнэ. Улирал эхлэх цонх энэ сарын 4-нөөс наймдугаар сарын 15, улирлын дундах цонх ирэх жилийн хоёрдугаар сарын 1-28 хүртэл үргэлжлэх нь.