Монголын хөл бөмбөгийн дээд лигт 10 багийн 137 тоглолт гурван тойргийн системээр хоёр дахь жилдээ болж өндөрлөлөө. 2023-2024 оны улиралд 250 тоглогч лигт бүртгүүлж, 13 улсын иргэншилтэй легионер тоглосон. Энэ удаагийн өрсөлдөөнд “Булган СП фалконс” багийнхан алтан цом өргөж, “Хангарьд” клубийнхэн мөнгө, Португал улсын мэргэжилтэн Педро Мирандагийн удирдлагад бэлтгэл базаасан “Дэрэн”-гийнхэн хүрэл медаль гардав. Дээд лигийн 25 тоглолтыг Төв аймгийн Сэргэлэн сумд байрлах шигшээ багийн бэлтгэлийн төв айрдомд зохион байгуулжээ. 29 жилийн түүхэнд лигт “Хангарьд” клубийн дасгалжуулагч М.Сэргэлэн, “Хоромхон”-ы дасгалжуулагч С.Пүрэвсүх, “Хаан хүнс-эрчим”- ийн дасгалжуулагч Д.Батнасан нар 10-аас дээш жил ажилласан үзүүлэлтийг эзэмшиж буй. Дээд лигийн тэмцээнийг эмэгтэй дасгалжуулагчдаас Ц.Энхжин, Б.Алтанцэцэг нар анх удаа дэнсэлснээрээ онцлог байлаа. Эрэгтэйчүүдээс хамгийн залуу ахлах дасгалжуулагч нь “Брера-илч” багийн С.Буд байв. Лигт өрсөлдсөн тамирчдаас “Булган СП фалконс”-ын Б.Эрдэнэбат ур чадвар, хувийн техник, статистик тоон үзүүлэлтээр тэргүүлж, шилдэг хаалгачаар тодорсон юм. Тэгвэл шилдэг хамгаалагчаар Бразилын легионер Тиаго Томайс, “Булган СП фалконс”-ын ахлагч М.Төгөлдөр нар шалгарав. Мэргэн буучаар “Хоромхон”-ы тоглогчдоос Н.Наранболд, “Булган СП фалконс”-оос довтлогч Владимир Эвэртон нар .