Зургадугаар сарын 28-ны өдөр АН-ын дарга Л.Гантөмөрийн тушаал гарав. Тус тушаалд Ардчилсан намын гишүүний бүртгэлээс хасах тухай тусгажээ. Тодруулбал, Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.9.1.15, 3.9.3.4, 5.17.1, 5.17.5.2, 5.21.19 дэх заалт, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн дараах шийдвэрийг гаргав.
Үүнд,
1. Ардчилсан намын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нар нь Монгол Улсын Их хурлын 2024 оны Ээлжит сонгуульд намын эсрэг санаатайгаар зохион байгуулж олон нийтийг турхиран намын нэр хүнд, эв нэгдэл, намын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх үйлдэл удаа дараа үйлдсэн тул Ардчилсан намын гишүүний бүртгэлээс хассугай.
2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч /Э.Одбаяр/-д даалгасугай.