УИХ-ын сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэлснээс хойш 11 цагийн дараа нийт сонгогчдын ирц 53.6 хувьд хүрлээ. Мөн УИХ-ын 13 тойргийн бүгдэд нь сонгогчдын ирц 50-иас дээш байна. Улмаар улсын хэмжээнд нэг сая 113 мянган сонгогч саналаа өгөөд байна.
Аймгуудаас Завхан аймаг хамгийн өндөр буюу 61.2 хувийн ирцтэй байгаа бол хамгийн бага ирцтэй нь 47.8 хувийн ирцтэй Дархан-Уул аймаг байна. Нийслэлийн дүүргүүдийн тухайд хамгийн өндөр ирцтэй нь 59 хувийн ирцтэй Багахангай, хамгийн бага ирцтэй нь 49.7 хувийн ирцтэй Налайх дүүрэг байна. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эрэгтэй сонгогчдын 50.4, эмэгтэйчүүдийн 57.3 хувь нь саналаа өгчээ.