УИХ-ын сонгуулийн санал хураалт улсын хэмжээнд үргэлжилж байна. Иргэд санал өгөхдөө иргэний цахим үнэмлэхээ гээсэн, биедээ авч яваагүйч санал өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэн та хурууны хээгээ уншуулан санал өгөх аж.
Харин санал авах байранд цахилгаан тасрах, хурууны хээ унших төхөөрөмж таны хурууны хээг уншихгүй байх тохиолдолд иргэний цахим үнэмлэх шаардлагатай болно гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.