6-р сарын 19-ний лхагва гарагт ОХУ, БНАСАУ-ын төлөөлөгчдийн өргөтгөсөн уулзалт эхлэх үеэр Солонгосын талын албаны хүн танхимд хамгийн түрүүнд орж ирэн суудлаа эзлээд байсан ОХУ-ын төлөөлөгчдийг танхимаас гарахыг шаарджээ.
Төлөөлөгчдийн дунд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, мөн ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Денис Мантуров, Ерөнхий сайдын орлогч Виталий Савельев нар байв.
БНАСАУ-ын төрийн албан хаагч өөрийн шаардлагаа тус улсын тэргүүн Ким Жон Ун танхимд хамгийн түрүүнд орох ёстой гэж тайлбарласан байна. ОХУ-ын төлөөлөгчдийн нэг гишүүн "Та бидэнд урьдчилан анхааруулах ёстой байсан" гэж дургүйцлээ илэрхийлжээ.
Уг үйл явдал хоёр улсын телевизийн сувагаар шууд дамжуулагдаж байсан бөгөөд Хойд Солонгосын суваг дамжуулалтаа түр зогсоосон байна.
ОХУ-д эл явдлыг олон утгатай хүлээж авсан ч ажил хэргийн ёс зүй, протоколын шинжээчдийн тайлбарласнаар иймэрхүү нөхцөл байдылн үнэлгээ нь тухайн улсын тогтсон протоколоос хамаардаг аж.
Тэдний хэлснээр, хэрэв Хойд Солонгосын улстөрчдийн практикт БНАСАУ-ын тэргүүн түрүүлж орох ёстой бол албан тушаалтны Оросын төлөөлөгчдөд тавьсан хүсэлт нь шударга юм.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын төлөөлөгчдийн оролцоотой өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ протоколын дагуу болж өндөрлөсөн байна.
Путин 6-р сарын 18-ны мягмар гарагт Хойд Солонгост хүрэлцэн ирсэн юм. Энэ нь Оросын ерөнхийлөгчийн Пхеньянд хийсэн хоёр дахь айлчлал.
Албан ёсны хэлэлцээ ойролцоогоор нэг цаг хагас үргэлжилсэн хоёр орны удирдагчид нийтдээ 11 цаг гаруй харилцсан байна.
Нээлттэй хэлэлцээний дараа төрийн тэргүүнүүд цөөн тооны бүрэлдэхүүнтэйгээр илүү урт яриа хэлэлцээ хийж ОХУ, БНАСАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурав.
БНАСАУ-ын удирдагчийн хэлснээр, энэхүү баримт бичигт хоёр улсын хамтын ажиллагааг бүх салбарт, тэр дундаа цэргийн салбарт хөгжүүлэхээр тусгажээ.