УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадад буй иргэдийн саналыг зургадугаар сарын 20-23-нд авахаар болов. Улмаар нийт 13 095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүллээ.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчид УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.