Сербийн Ерөнхийлөгч А.Вучич Швейцарийн “Weltwoche” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дэлхий ертөнц дэлхийн 3-р дайны ирмэг дээр байгаа бөгөөд үүнээс зайлсхийх боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
Түүний хэлснээр энэ дайн эхлэхэд гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байна.
"Бид маш том сүйрэл рүү явж байна, галт тэрэг аль хэдийн буудлаас гараад зогсож чадахгүй болсон бололтой.
Баруунд энх тайвны тухай биш, зөвхөн шинэ дайны тухай л ярьж байна. Барууныхан энэ дайнд ялж, Орос улсыг тулаанаас гаргаж чадна гэж бодож байна.
Барууныхан буруу бодож байна гэж би үзэж байгаа.
Энэ бол тэдний хувьд оршин тогтнох асуудал гэж үзэж байгаа тул хоёр тал дайнаас өөр шийдэл олохгүй байх
Европын орнуудын удирдагчид агуу баатрууд шиг аашилдаг ч тэд шударга бус хандаж байна. Дайнд орвол бүгдээрээ ямар их төлөөс төлнө гэдгийг иргэддээ хэлдэггүй.
Хэрэв эдгээр агуу гүрнүүд эл нөхцөл байдлыг шийдвэрлэх ямар нэгэн зүйл ойрын ирээдүйд хийхгүй бол бид маш том гамшигт нэрвэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Хэрэв та нөгөө тоглогчоо блефдэж /муу хөзөртэй ч өндөр бооцоо тавих/ байна гэж бодсон бол танд сайн хөзөр ирээгүй ч, нөгөө тоглогчийнхаас арай илүү гэж итгэсэн гэсэн үг юм.
Гэхдээ та нөгөө хүнийхээ хөзрийг хараагүй учраас үүнд бүрэн итгэлгүй байгаа.
Хэн ч дайныг зогсоох гэж оролдохгүй байгаа нь намайг гайхшруулж байна.
Миний ойлгосноор, Өрнөдийнхөн Оросыг амархан ялж, дараа нь түүний орон зайд нэвтэрч (ОХУ-ын нутаг дэвсгэрт халдан довтлох тухай ярьж байна!), Орос орон одоогийн байгаагаарааа оршин тогтнохоо болино хэмээн үзэж байна.
Яагаад би ангалын ирмэгт ирээд байна гэж хэлээд байгаа юм бэ? Учир нь АНУ, НАТО ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тэдний улс төрийн нөлөө сулрана.
Хоёрдугаарт Европын Холбооны геополитикийн байр суурь сэргэж чадахгүй болтлоо суларна.
Гуравдугаарт, Пандорын хайрцаг нээгдэж, хамтын Барууны эсрэг шинэ дайсагнасан үйлдлүүд эхэлнэ.
Нөгөө талыг харцгаая л даа. Хэрэв ОХУ ялагдах юм бол одоогийн байдлаараа оршин тогтнохоо болино. Тиймээс тэд ялагдах эрхгүй
Асар өндөх бооцоо тавигдаж байгаа учир аль аль нь ялагдахыг хүсэхгүй.
Хэн 1 сая, 2 сая, 15 саяыг алдахад бэлэн байна вэ?
Би бол нэг ч хүнээ алдахад бэлэн биш байна.
Бид дэлхийг хамарсан мөргөлдөөнд маш ойрхон байгаа гэдэгт би эргэлзахгүй байгаа. Гурав, дөрвөн сараас хэтрэхгүй!” гэж Сербийн удирдагч хэлжээ.