Өмнөд хөршийн Хандан хотод зохион байгуулсан, сагсан бөмбөгийн 3x3 төрлийн үндэснүүдийн лигийн цуврал “Stop-1” тэмцээнд манай улсын 23 хүртэлх насны эрэгтэйчүүд хэсгийн эхний тоглолтдоо Филиппиний багийг 21:12- оор хожсон. Дараа нь эзэн орны хүчирхэг багийг 20:19-өөр илүүрхсэн ч Японы багт 17:21-ээр ялагдсан юм. Тэд“Stop-2” тэмцээнд Турк менистаны багийг18:13-аар буулган авч, финалд Японы шигшээг 20:17-гоор хожин эхний цувралд хожигдсон хариугаа авснаар түрүүллээ. Манайхан “Stop-3”-т хэсгийн эхний тоглолтоо Филиппиний багтай өрнүүлнэ.
Эмэгтэйчүүд “Stop-1” тэмцээний эхний тоглолтод Казахстаны шигшээг 21:15-аар илүүрхэж, “Stop-2”-т Туркменистаны багийг22:7-гоор ялж, хэсгээ тэргүүлсэн юм. Манайхан финалд БНХАУ-ын багт 12:18-аар ялагдаж дэд байрт шалгарав. Энэ удаа өмнөд хөршийн шигшээ тэмцээнээ үргэлжлүүлж “Stop-3”-т тоглохоор болсон. Сонирхуулахад, тус улсад зохион байгуулж буй Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Монголоос олон улсын шүүгч Б.Бурмаа дэнсэлж байна.