Делавэр мужийн тангарагтны шүүх АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хүүХантер Байденыг тус улсын зэвсгийн тухай хуулийг зөрчсөн хэмээн үзжээ.
Мөрдөн шалгах ажлын явцад Хантер хар тамхинд донтогч байхдаа хууль бусаар галт зэвсэг эзэмшиж байсан, зэвсэг худалдан авах өргөдлөө бөглөхдөө хуурамч намтар мэдээлэл өгсөн, буу худалдагчийн эзэмшиж буй мэдээллийн талаар худал мэдүүлснийг тогтоожээ
Шүүх түүнд 25 жил шоронд хорих ял оноож, 750 мянган долларын торгууль ногдуулахаар төлөвлөсөн ч ялын хугацааг хараахан зарлаагүй байна.
Хантер Байден өөрийнхөө буруутайг хүлээгээгүй байна.
Харин эцэг Байден хэргийн үр дүнг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг хүндэтгэх болно гэдгээ мэдэгджээ.
CNN агентлагийн мэдээлснээр Хантер Байден шүүхийн шийдвэрийг давж заалдах бололтой. Энэ нь нилээд их хөрөнгө шаардах аж. Учир нь ерөнхийлөгчийн хvv нэгэн зэрэг хэд хэдэн шүүхийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд "маш түрэмгийн кампанит ажил" явуулж буй амгаалагчдийн vйлчилгээг ашиглаж байна.