Францын Дотоод хэргийн яам Парис хотод террорист халдлага үйлдэхээр бэлтгэсэн хэргээр 18 настай чечень залууг саатуулжээ. Энэ тухай тус газрын хэвлэлийн алба мэдээлэв.
Тус байгууллагын мэдээлснээр чечень залуу 2024 оны зуны Олимпын наадмын үеэр Сент-Этьен хотод болох хөлбөмбөгийн тэмцээний үеэр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ.
Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин онцолсноор энэ нь зуны олимпийн өмнө анх удаа террорист халдлагаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг аж.
Урьдчилсан мэдээллээр баривчлагдсан этгээд Жеффрой Гичард цэнгэлдэх хүрээлэнд тоглолтын үеэр дэлбэрэлт хийх төлөвлөгөөтэй байжээ.
Цагдаа нар тэр залууг халдлага хийх газрыг судалж байхад нь саатуулсан байна
Сэжигтэн 2023 оноос хойш эцэг эхийнхээ хамт Францад амьдарч байгаа аж.