Их Британийн гадаад тагнуулын алба MИ6 БНХАУ-ын төрийн төв байгууллагын хоёр ажилтныг элсүүлэн авчээ. Энэ тухай Хятадын Төрийн аюулгүй байдлын яам мэдээлэв.
Тус газрын WeChat нийгмийн сүлжээн дэх хуудсан дээр дурдсанчлан "тагнуулын томоохон хэрэг" илэрчээ. MI6-тай хамтран ажилласан хэргээр ял шийтгүүлсэн хоёр нь өмнө нь боловсролын солилцооны хөтөлбөрийн дагуу Их Британид суралцаж байсан БНХАУ-ын иргэн Ван овогт болон түүний эхнэр аж.
Улсын аюулгүй байдлын яамны мэдээлснээр, эхэн үедээ Ван Их Британийн талд зөвлөх үйлчилгээ өндөр үнээр үзүүлдэг байсан бол улмаар MI6-д мэргэжлийн сургалтад хамрагдаж, Хятад руугаа явжээ.
Хожим нь Британийн тагнуулын алба түүний эхнэр Жоу овогтойг ч элсүүлсэн байна.
Нарийн нууц мөрдөн шалгалтын явцад Ван, Жоу нар Британийн тагнуулын албанд ажиллаж байсныг нотлох хөдлөшгүй нотлох баримтуудыг гаргажээ.
Ийнхүү Лондон Хятадын үндэсний аюулгүй байдалд халдсан үйлдлэл гаргав гэж мэдэгдэлд онцолсон байна.
Британийн тагнуулын алба Хятадын хоёр албан тушаалтныг элсүүлсэн нь илчлэгджээ