Канадын тэргүүлэх эрдэмтдийн нэг Майкл Култарт Нью-Брансвик мужид 200 гаруй хүн тархи мэдрэлийн үл мэдэгдэх өвчинд нэврэгдээд буй явдлыг судлахыг хориглосон тухай мэдэгдэл хийснийг Guardian сонин уламжлав.
"Канад улсын шилдэг микробиологич Майкл Култарт Нью-Брансвик мужид гарсан учир битүүлэг тархи мэдрэлийн өвчнийг судлахад нь саад болж байгааг мэдэгдэхийн сацуу энэ өвчинд нэрвэгдсэн 200 гаруй хүний мэдрэлийн тогтолцоо нь тодорхой шалтгаангүйгээр буурч байгаа нь болгоомжлолыг төрүүлэв" гэж иус хэвлэл эрдэмтнийг иш татн бичжээ.
Нью-Брансвик мужийн эрүүл мэндийн албаныхан 2021 онд 40 гаруй оршин суугч үл мэдэгдэх тархи мэдрэлийн хам шинжээр өвчилж байгааг анхааруулж байжээ. Өвчний шинж тэмдгүүд нь янз бүр байсан бөгөөд зарим өвчтөний шүлс мэдрэлгүй гоожиж, зарим нь биеийн дээгүүр нь шавьж яваад байгаа мэт мэдрэмж төрдөг аж. Гэтэл ч жилийн дараа тус байгууллага дээрх өвчтөнүүдийг буруу оношилсон эсвэл хорт хавдар, зөнөглөл зэрэг өвчнөөр өвчилсөн байж болзошгүйг тогтоожээ.
Гэсэн хэдий ч, Култарт цахим мэдэгдэлдээ хүрээлэн буй орчны нөлөөлөл эсвэл өөр төрөл бүрийн нөлөөллийн хослол Альцгеймер, Паркинсон зэрэг уураг задлах өвчинд өртөмтгий хүмүүст янз бүрийн мэдрэлийн дегенератив синдромыг өдөөж, хурдасгаж байна гэдэгт итгэлтэй байгаагаа бичжээ. Энэ үзэгдэл нь эмгэг судлалын оношилгооны "өнгөцхөн загварт" тийм ч амархан багтахгүй бөгөөд асуудлын нарийн төвөгтэй байдал нь эрдэмтэд өвчнийг судлах замыг хаах "цоорхойг”бодлого боловсруулагчдад олгосон гэж Култарт үзэж байна.
The Guardian учир битүүлэг өвчинтэй тулгарсан хүмүүсийн коментыг мэдээлэлдээ оруулжээ.
Тухайлбал нэг эмэгтэй өөрийнх нь биеийн байдал дээрдэж байгаа гэж бичсэн ч өвчнийг нь шинэ зүйл гэж үзээгүй тул түүнд ямар ч тусламж үзүүлээгүй байна. Улстөрчид ямар нэг ноцтой зүйл болж байгааг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна гэж тэрбээр бичжээ.